УИХ-ын гишүүн Д. Гантулгыг чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  УИХ-ын гишүүн Д. Гантулгыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд нийт 60 гишүүн оролцсоноос нууц санал хураалт явуулахад 45 гишүүн буюу 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө.

Тэрбээр Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж, УИХ-ын даргатай гар барьснаар чуулганы танхимаас гарлаа. УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн бөгөөд Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны өчигдрийн хуралдаанаар хүсэлтийг нь хэлэлцэж дэмжсэн юм.

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм хүндэт ард иргэд ээ Эртний төрт ёс, өвөг дээдсийн өв соёл, эв нэгдэл, эрх …