Сонгуулийн форумыг Монгол Улсад хийх хүсэлт гаргажээ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Чөлөөт шударга сонгуулийн Азийн сүлжээ /ANFREL/ байгууллагын Удирдах Зөвлөлийн гишүүн, Сонгуульд ажиглалт хийх Непалын Үндэсний Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Гопал Кришна Сивакотийг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр хүлээн авч уулзав.

Ноён Гопал Кришна Сивакоти Чөлөөт шударга сонгуулийн Азийн сүлжээ /ANFREL/ байгууллага нь олон улсын ялангуяа Ази, Номхон далайн бүсийн орнуудын сонгуулийн шинэчлэл, сонгогчдын боловсрол, эрх чөлөө, сонгуулийн ардчиллыг дэмжих, сонгууль ажиглах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг талаар танилцууллаа.

Мөн бүсийн орнуудын сонгуулийн үйл ажиллагаанд тулгарч буй тулгамдсан асуудлаар харилцан ярилцах, ойлголцох, хамтран ажиллах талаар форум тогтмол зохион байгуулж байгаа талаар тэрээр ярив. 4 дэх удаагийн форум энэ оны 8 дугаар сард Шри Ланка улсын Коломбо хотод болох бөгөөд түүнд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны төлөөлөгчдийг оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Чөлөөт шударга сонгуулийн Азийн сүлжээ /ANFREL/ байгууллагын Удирдах Зөвлөл 2020 оны 5 дахь удаагийн форумыг Монгол Улсад хийх хүсэлт гаргасан бөгөөд түүнийг албан ёсоор бичгээр уламжилна гэдгээ мэдэгдлээ.

Монгол Улсад өрнөсөн сонгуулийн шинэчлэл, сонгуулийн талаар хуримтлуулсан туршлага нь Чөлөөт шударга сонгуулийн Азийн сүлжээ /ANFREL/ байгууллагын гишүүн орнуудын зүгээс сонирхох, судлах хэрэгцээ их байгааг ноён Гопал Кришна Сивакоти онцлон хэллээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …