Нийслэлд Монгол эзэнтэй 29,4 мянган байгууллага байна

Нийслэлд 65587 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 50,6 хувь буюу 33143 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагын 86,7 хувь буюу 28724 нь 1-9 ажилтантай бол 5,7 хувь 10-19, 4,1 хувь нь  20-49 үлдсэн 3,5 хувь буюу 1177 аж ахуйн нэгж нь 50-аас дээш тооны ажилтантай юм.
Нийт байгууллагын 3,1 хувь нь төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага байгаа бол 96,9 хувь нь хувийн өмч аж.  Харин эдгээр аж ахуйн нэгж, байгууллагын 29,4 мянга буюу 91,5 хувь нь дан Монгол Улсын иргэний өмчлөлд байгаа бол 1000 буюу 3,2 хувь нь аль нэг гадны улстай хамтарсан, 1,7 мянга буюу 5,3 хувь нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Олон улсын маргааныг шийдвэрлэх шинэ гарц: Хөгжиж буй орнуудад нээгдэж буй боломж

Дэлхийн засаглалын тогтолцоо шинэчлэгдэж, олон улсын харилцааны орчин эрчимтэй өөрчлөгдөж буй өнөө үед хиймэл оюун …