Японы сагсан бөмбөгийн шигшээ багийн дөрвөн тамирчин уучлал гуйлаа

Индонезийн Жакарта, Палембанг хотуудад болж буй Азийн наадамд Японы сагсан бөмбөгийн шигшээ багт багтаж байсан дөрвөн тамирчин албан ёсоор уучлал гуйлаа.

Тэд Азийн наадмын эхний өдөр Катарын шигшээ багтай тоглохын өмнөх шөнө ресторанд дөрвөн хүүхэнтэй танилцаж, улмаар мөнгө төлөн бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдсон юм. Улмаар Японы багийн менежер бүгдийг нь нутаг буцаажээ. Шуугианд холбогдсон тамирчдыг Юуя Нагаёши, Такуяа Хашимото, Такүма Сато, Кейта Имамура гэдэг байжээ.

“Тамирчин хүн олон нийтэд үгээрээ, үйлдлээрээ спортын тэмцээнд ч бус амьдралдаа үлгэрлэж байх ёстой. Тамирчдынхаа гаргасан алдаанд албан ёсоор уучлал гуйж байна. Бид цаашид ийм зүйл гаргахгүйн тулд хичээх болно” гэж Азийн наадамд оролцож буй Японы тамирчдын ахлагч Ясүхиро Ямашита ярьжээ.

Японы олимпийн хорооны Ёс зүйн дэд хороо Азийн наадмын дараа хуралдаж сагсан бөмбөгийн шигшээ багт дахин багтах эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …