Ван И:Хоёр талын харилцааг  үндсэн дөрвөн чиглэлд хөгжүүлэхэд анхаарч ажиллана

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, тус улсын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр 14.30 цагт ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хамтарсан мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар“БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад энэ өдрүүдэд миний урилгаар айлчилж байна. БНХАУ-ын шинэ Засгийн газар томилогдсоны дараах анхны айчлал гэдгээрээ онцлогтой.

Дөнгөж сая бидний хийсэн хэлэлцээ амжилттай, найрсаг болж өнгөрлөө. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Ирэх жил Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. БНХАУ-тай 70 жилийн дипломат харилцаатай 10-аад орон байдгийн нэг нь Монгол Улс юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх онд БНХАУ-д айлчлах урилгыг дахин нотоллоо. Хоёр улсын харилцаа бүс нутгийн хэмжээнд үлгэр жишээ болж байгаа. БНХАУ Монгол Улсын бие даасан хараат бус байдлыг эрхэмлэхээ мэдэгдсэн. Хоёр талын худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум долларт хүргэхэд зорьж ажиллахаар хэлэлцэв.

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн ажил эхэлж байгаа бөгөөд нээлтийн ажиллагааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна.

Мөн сая хийсэн уулзалтаараа уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ноён Ван И-тэй санал нийллээ. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажил ийнхүү эхэлж байна.Замын-Үүд-Эрээний бүсүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо.

Монгол-Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлж, үргэлжлүүлэх, чухал шинэ үр дүнд хүрсэн айлчлал боллоо гэж дүгнэж байна” гэлээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Монгол Улсад айлчилж ирсэндээ маш их баяртай байна. Энэ онд Монгол Улсын Ерөнхий сайд манай улсад ирсэн.Хоёр талын харилцааг цаашид үндсэн дөрвөн чиглэлд хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Хятадын талаас Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хүндэтгэж байгаагаа дахин илэрхийлмээр байна.Хоёр тал тус, тусын язгуур эрх ашгаа хамгаалахаа илэрхийллээ.

Цаашид өндөр, дээд түвшний төрийн айлчлалыг хадгалахад анхаарч ажиллана.Харилцан зорчсон иргэдийн тоог 3 саяд хүргэх ажлыг хамтран хэрэгжүүлнэ. Хятад, Монгол, Орос гурван орны харицааг хөгжүүлж, эдийн засгийн коридор байгуулах ажлыг идэвхжүүлнэ.Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх жил БНХАУ-д айлчилна гэдэгт бид их баяртай байна. Мөн Д.Цогтбаатар сайдыг дараа жил БНХАУ-д айлчилж ирэхийг урьсан” гэв.

 

 

 

 

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …