Нийслэлийн МАН-ын даргаар Д.Сумъяабазар сонгогдлоо

Нийслэлийн Монгол Ардын намын даргаар УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сонгогдлоо.

Тэрбээр гишүүдээс 167 санал авсан бол Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Батболд 164 санал хүртсэн байна. Нийт саналаас 18-ыг нь хүчингүйд тооцжээ.
Өчигдөр өглөө эхэлсэн Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр бага хурал өглөөний 05:00 цагт өндөрлөлөө.
Хуралд оролцсон төлөөлөгчдийн насны бүтцийг авч үзвэл 84 нь 18-35 насны гишүүдийн төлөөлөл, 154 нь 36-45 нас, 97 нь 46-60 нас, 27 нь 61-ээс дээш насны гишүүдийн төлөөлөл бөгөөд хамгийн залуу нь Сүхбаатар дүүргийн 66-р үүрийн төлөөлөгч 23 настай Цолмон, хамгийн ахмад нь мөн дүүргийн 65-р үүрийн төлөөлөгч 71 настай Баасанжав нар байлаа.

Төлөөлөгчдийн 28.4 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд төлөөлөгчдийн дийлэнх олонхи нь дээд боловсролтой, тэдний дунд хуульч 10, багш 43, эмч 5, инженер 50 оролцлоо.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …