Ерөнхий сайд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллана

Eрөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны намрын үр тарианы ургац хураалтын явцтай танилцаж, тариаланчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр орон нутгийг зорилоо.

Тэрбээр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хоёр өдөр ажиллах юм. Тухайлбал өнөөдөр Төв аймаг дахь “Өгөөж Сүмбэр” компанийн үр тарианы ургац хураалтын талбайд ажиллаж, ногоочидтой уулзалт хийх бөгөөд Сэлэнгэ аймгийн “Түмэн бут” компани, Дархан-Уул аймгийн “Өглөгчийн хэрэм” компани, “Улаанбаатар гурил” компанид мөн ажиллах юм.

Түүнчлэн томилолтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Eрөө, Хүдэр сумдад ажиллаж, ургац хураалт, хадлангийн ажилтай танилцахаар төлөвлөөд байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: Улс төр хийж биш ажил хийж хөгжинө

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …