Монгол Ардын Нам ИТХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ

Сонгуулийн тухай хуулийн дагуу 10 сарын 07-ны өдөр Дорноговь, Сүхбаатар аймаг болон Нийслэлийн Багахангай дүүрэгт “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын дахин болон нөхөн сонгууль болж дууслаа. Энэ өдөр орон нутгийн найман тойргоос гадна Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгууль болсон юм.

Үүнээс Дорноговь аймгийн

Алтанширээт сумын ИТХ-ын сонгуулиар МАН 100%,

Улаанбадрах сумын ИТХ-ын сонгуульд МАН 61,8%      АН 38,2%

Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 69,4%,     АН  30,6%

Замын-Үүд сумын ИТХ-ын сонгуульд МАН 64,7%           АН 35,2%

Сайншанд сумын ИТХ-ын сонгуульд МАН 70,5%            АН 29,5%-ийн тус тус санал авсан байна.

Өөрөөр хэлбэл Монгол Ардын Нам Дорноговь аймгийн таван тойрогт илт давуу ялжээ. Түүнчлэн нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр тойрогт болсон ИТХ-ын нөхөн сонгуулиар МАН 62,6%, АН 32,3%-ын санал авч мөн л МАН ялсан байна. Харин Сүхбаатар аймгийн 2-р багт болсон сонгуулиар АН ялалт байгуулсан бол Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуульд МАН ялалт байгуулсан гэсэн мэдээлэл ирлээ. Ямартай ч намуудын чансааг шалгах шалгуур болно гэж үзэж улс төр судлаачид болон ажиглагчдын анхаарлын төвд байсан 9 тойрогт болсон сонгуулийн 7 тойрогт нь Монгол ардын нам үнэмлэхүй ялалт байгуулжээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …