Д.Даваасүрэн: Монгол, Францын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэхээр ажиллана

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Франц Улсаас Монгол Улсад ажиллах Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдсонд баяртай буйгаа тэмдэглэж, Монгол, Францын хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй айлчлал, арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …