Өргөдлийн байнгын хороо “Цэвэр агаар сан”-д хийсэн аудитын тайланг сонсоно

УИХ-ын нэг дэд хороо, хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 09.00 цагт Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

Харин 11.00 цагт болох Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсох юм. Мөн тус байнгын хорооны 2018 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар БХБ-ын сайд болон Нийслэлийн Засаг даргын мэдээллийг сонсох аж.

Түүнчлэн 14.00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн Монгол Улсын 2019 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …