Польш Улсад амьдарч буй монголчуудын нийгмийн баталгааг хангана

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

ГХЯ-ны Консулын газраас Польш улсад Монголын 939 иргэн байгаа гэсэн судалгааг гаргажээ. Үүнээс 200 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж, 149 иргэн суралцаж байгаа бөгөөд дийлэнх нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань зэрэг хотод амьдарч байна. Тус улсад ажиллаж буй иргэд богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжүүдийг авч байгаа юм. Гэхдээ урт хугацааны буюу тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах эсхүл тус улсад тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэсгүй байна. Тиймээс хуулийн төсөлд тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн, амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмжүүдийг олгох зэрэг үндсэн зарчмуудыг тусгасныг ХНХ-ийн сайд С.Чинзориг танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Дамба-Очир нарын гишүүд хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Цаашдаа БНСУ болон бусад оронд ажиллаж буй монголчуудын нийгмийн баталгааг хангахад анхаарахыг мөн захив.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь дэмжиж, хуулийг соёрхон батлав.

Дараагаар нь Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай  тогтоолыг баталлаа. Уг тогтоолд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээр томилох, Г.Мөнхцэцэг гишүүнийг Өргөдлийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлөхөөр тусгасан юм. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …