Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа

УИХ дахь МАН-ын бүлгийн  өчигдрийн хуралдаанаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх  намынхаа УИХ дахь 65-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг оруулж, хэлэлцүүллээ. Бүлгийн хуралд 59 гишүүн оролцож, Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах санал хуралт явуулахад 29:29 харьцаагаар санал тэнцсэн учраас дахин санал хураалт явуулжээ. Хоёр дахь санал хураалтаар 32:27  гэсэн саналаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулах саналыг дэмжсэн байна.

Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн 32 гишүүн Д.Хаянхярвааг бүлгийн даргаас нь огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах саналыг гаргасан. Гэхдээ УИХ-ын даргыг огцруулах асуудал тусдаа хуультай учраас МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 …