Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын Хорооны 7 дугаар хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө. 166 төлөөлөгч оролцсон уг хурлаар Сүхбаатар дүүргийн МАН–ын хорооны дарга Д.Цогтбаатарын “Сүхбаатар дүүргийн МАН–ын Хорооны ажлын тайлан” илтгэл, Хяналтын хорооны мэдээлэл, намын хорооны дотоод зохион байгуулалт гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэв. Намын хороо болон Хяналтын хороогоо шинэчлэн байгуулсан Сүхбаатар дүүргийн МАН–ын хороо үргэлжлүүлэн Анхдугаар бага хурлаа хуралдуулж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Сүхбаатар дүүргийн МАН–ын хорооны даргаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг дахин сонгосон байна.
Түлхүүр үгулс төр
Санал болгох мэдээ
Н.Учрал: Улс төр хийж биш ажил хийж хөгжинө
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …