Шударга бус хүмүүс МАН-аас шахагдан гарч байна

Монгол Ардын Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Бага хурлаа энэ сарын 19-нд хийхээр товлосон бөгөөд энэ удаагийн хурлаар нам доторх хагаралаа засна гэх хүлээлт үүсээд байгаа юм.

МАН-ын үүрийн дарга нар болон намын дэргэдэх ТББ-ын гишүүд “МАН-ын дотоод асуудал даамжирч улс орны асуудал болоод байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий удирдлагууд нэгнээ гүтгэх, доромжлох асуудал даамжирч байгаа учраас өнөөдрийн хурлыг гурван асуудлаар хийж байна.

1.Үүсээд буй асуудлаа дотооддоо шийдэх хэрэгтэй. МАН-ын Бага хурал маргааш хуралдах тул дотооддоо ярилцах, төрийн ажлыг гацааж байгаагаа зогсоох хэрэгтэй.

2. Жирийн гишүүдийнхээ дэмжлэгээр төрд гарсан УИХ-ын гишүүд маань өөрсдийн хувийн эрх ашгаа хөөж, асуудалд хандахаа болих хэрэгтэй байна. МАН-ын залуу гишүүд бид харж байна. Үнэхээр МАНАН бүлэглэл, шударга бусын хонгил байдаг юм байна. Уран сайхны кинон дээр гардаг мафи байдаг юм байна.

3. 60 тэрбум. Тухайн үед 2016 оны сонгуулийн өмнө намын удирдлагууд МАН-ын удирдлага, тухайн үеийн дарга нарын ар гэрийнхэн төрийн ажилд орж, чадваргүй ажиллаж байна.

Дарга нар вакумд ороод гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна.

Мөн 100 жилийн түүхтэй нам сүйрч байна гэж ярьж байна. Тэгвэл ҮГҮЙ. Харин ч цэвэрших үйл явц явагдаж байна. Шударга бус хүмүүс намаас шахагдан гарч байна.

Хяналтын ерөнхий хороо дүгнэлтээ гаргаж, шударга бус гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй” гэлээ.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …