УИХ-ын чуулганы хуралдаан 15:00 цаг хүртэл хойшиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10:00 цагт эхлүүлэх байсан ч ирц бүрдээгүйн улмаас УИХ-ын дарга М. Энхболд хуралдааныг 15:00 цаг хүртэл хойшлууллаа.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай  хуулийн төслийг хэлэлцэх юм.

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд  УИХ дахь бүлгийн дарга нарыг ирцээ бүрдүүлэхийг сануулав.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм хүндэт ард иргэд ээ Эртний төрт ёс, өвөг дээдсийн өв соёл, эв нэгдэл, эрх …