УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 49 гишүүний 89.8 хувийн саналаар дэмжиж, батлав. Мөн хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүхэлд нь баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 87.8 хувийн саналаар дэмжлээ.

Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …