Шинэ Онигоо

05өөөөөЭнэ удаа шoг зураач С.Цогтбаярын  FB хуудаснаа оруулсан хөгжилтэй онигоонуудаас түүний  зөвшөөрсний дагуу  түүвэрлэн  орууллаа.

***

Хөгшин залуу хоёр хэрэлдэж байна гэнэ.
– Чам шиг нусгайгийн хажууд би арай олон оймс элээж цоолсон доо.
– Гамтай өмсөхийг чинь хэн байг гэсийн.

***

Сургуулийн насны жоохон хүүхэд ээж дээрээ ирээд:
– Ээжээ би том болоод байнга мөнгөтэй, бас дандаа унаагаар явж баймаар байна гэсэнд ээж нь
– Тэгвэл миний охин автобусны кондуктор бол.

***

Хоёр баавгай намар навч унахыг хараад хэвтэж байтал нэг нь:
– Хоёулаа ер нь энэ өвөл унтахгүй байж байгаад энэ навчнуудыг буцаж модондоо яаж наалдахыг нь харъя…

***

Шатахуун түгээгүүр дээр нэг одой эр бяцхан тэрэгтэйгээ тавьж хүрээд: -Шүлс бензин, дусал масло авъя гэжээ. Түгээгч: -Дугуйгаа хийлүүлэх үү? Унгаад өгье гэжээ.

***

Нөхөр нь эхнэртээ: Савангийн дуурь үзэхгүй байж болохгүй нь үү?
Эхнэр: Лав л чам шиг пиавны дуурь үздэг нь биш ээ…

***

Чөлөөт бөхийн гавъят дасгалжуулагч С.Магсар
Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул ажээ.
Тэрбээр “Бусан”-ы наадамд харийн найзтайгаа
хальт мульт англиар хуучилж, сүүлдээ төрсөн
нутгийн сэдэв рүү оров.
-Мистер Максар,та хаана төрсөн бэ
-Би…би…би Убуркангай…. Йогурт сум..

***

Цоо шинэ Hummer унасан шинэ орос замаар хурдална. Тэгтэл нэг хүүхэд урдуур нь гүйхэд хажуу тийш дараад шон мөргөн “будаа”. Хүмүүс амьсгаа даран машин рүү харан зогсов.
Эвдэрхий машины хаалгыг зад өшиглөн Шинэ орос бууж ирлээ. Тэгснээ урдуур нь гүйсэн нөгөө хүү рүү дөхөж ирэв. -Чи сая миний урдуур гүйсэн үү?
-Тийм ээ. -Сайн гүйдэг бацаан байна, алив нэг тамхинд гүйгээд ир…

***

Жимсний дэлгүүрт
– Хөөе авхай. Таны нохой чинь манай жимсийг долоогоод байна.
– Сиси чи чинь солиороо юу? Угаагаагүй жимс долоогоод.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Мөнгөн шөнийн инээмсэглэл -2017 /хошин видео/

Ugluu.mn