Нөхөн сонгуульд улс төрийн 29 нам оролцох боломжтой

Улсын Их Хурлын 42 дугаар тойрогт  нөхөн сонгуулийг  2019 оны 6 дугаар сарын 29-нд явуулахаар  болсон . Уг сонгуульд Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй нийт 31 намаас 29 нам оролцох боломжтой байгаа аж.

Улсын дээд шүүх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоолоор “Ард түмний олонхийн засаглал” нам, мөн өдрийн 03 дугаар тогтоолоор “Их эв” намыг бүртгэсэн тул эдгээр намууд Улсын Их Хурлын болон  орон нутгийн хурлын сонгуульд оролцох эрхтэй болсон байна.

Сонгуульд оролцох намуудыг Сонгуулийн Ерөнхий Хороо болон шат шатны сонгуулийн байгууллагууд Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.


Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …