Доктор профессор – хөтлөгч

images (1)Монгол улс  нэг хүнд ноогдох TV-ээрээ дэлхийд дээгүүрт тооцогддог гэнэ билээ. 2.9 сая хүн амтай манай улс орон нутгийн TV-үүдийг оруулан тооцвол 100 хол давна. Уг нь зах зээлийн  зарчим ёсоор бол энэ салбар өөрийн  гэсэн онлогтой байж гэмээнэ их өрсөлдөөн дундаас  цолгорон үлдэнэ.Эс бөгөөс үзэгчгүй болж хаалгаа барихад хүрэх учиртай. Харин манайд бол нөхцөл байдал арай өөр. Улс төрч, бизнесменүүд  дор бүрнээ өөрийн гэсэн телевизүүдтэй  бөгөөд тэр нь ашигтай ашиггүй ажиллахаас үл хамааран татаасаар  үйл ажиллагааг нь үргэлжлүүлна.  За энэ ч яах вэ,   хэлэх гэсэн сэдвээсээ жаахан хазайчихлаа, эргээд  хэлэх гэсэн зүйл рүүгээ орье.

Монголд эфирээ  цацаж байгаа телевизүүд өөр өөрийн гэсэн онцлогоор бусдаасаа ялгарахыг хичээж байгаа. Тэдний нэг болох Монгол    TV  “Өнөө өглөө” гэдэг өглөөний нэвтрүүлэг бэлтгэн үзэгчидэд хүргэдэг. Эл  нэвтрүүлгийн хөтлөгчөөр манай тэргүүлэх эрдэмтдийн нэг болох акөдемич  С.Дулам  багшийн төрсөн хүү Антропологийн  салбарын доктор /Ph.D/, професор, МУИС-ийн багш, судлаач Д.Бум-Очир ажилладаг.

Тэрээр  21-н настайдаа МУИС-д мастерын зэрэг хамгаалаад, 2000 онд 23-н настайдаа ШУА-д докторын зэрэг амжилттай хамгаалж байжээ. Дараа нь 2000-2002 онд Английн Кембрижийн Их Сургуульд антропологийн мастер хамгаалаад үргэлжлүүлэн 2002-2006 онд  тус сургуульдаа  докторын зэрэг хамгаалсан хүн юм. Угсаатан судлал, бөө судлалын чиглэлээр мэргэшсэн эл  эрдэмтэн эдүгээ TV-Д жирийн нэгэн хөтлөгч хийж байгаа  нь ямар учиртай вэ? Нэг талаас ТВ өглөөний нэвтрүүлэг, ярилцлагаа сонирхолтой болгохыг эрмэлзсэн маркетинг бол нөгөө талаас тухайн хувь хүн өөрөө нэвтрүүлэг хөтлөх сонирхолтой байж болох юм. 

IMG603

Мэдээжийн хэрэг  хувь хүний  хувьд телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч хийнэ гэдэг олонд танигдах сайхан боломж байх. Гэвч  хүн судлалын чиглэлээр чамгүй судлагаа хийсэн, бөө судлалын чиглэлээр судлагаа явуулж, улс орны өмнө тулгамдсан олон асуултанд  шинжлэх ухааны үүднээс хариулт өгөх ёстой эрдэмтэн маань телевизийн эфирт сандарч  түгдрэн, ээрч мууран  хөтлөгч хийж байгааг харахад өмнөөс нь жаахан санаа зовмоор. Тэгээд  ч телевизийн энтертаймэнт нэвтрүүлгийг  буурь суурьтай судлаач,  хэлэмгий  доломгой хүүхэнтэй  хамтран хөтлөх нь цаана л нэг л зохимжгүй  харагдах юм билээ.

IMG610

Д.Бум-Очир доктор бол бөө судлалын чиглэлээр монголдоо л дээгүүрт тооцогдох  цөөн эрдэмтдийн нэг.  Нийгэмд бөө мөргөлтэй холбоотой олон асуудлууд гарч, бараг л ураг төрөл бүрээс нэг бөө  төрж, дээр нь  удган зайрангууд олон нийтийг мунхруулан үймүүлж байгаа энэ цаг үед шинжлэх ухааны  үндэслэлтэйгээр асуудалд хандах ёстой судлаач маань ийнхүү  ТВ-ийн хөтлөгч  хийж байна.

Доктор Д.Бум-Очир судлагаа хийх, оюутнуудад хичээл заахаас, нэвтрүүлэг хөтлөхийг  илүүтэйд үздэг бололтой. 

А.Тамир

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жастин Бибер мерседес бенз машинаа Зул сарын баярт зориулж чимэглэжээ

23 настай дуучин Жастин Бибер өөрийн мерседес бенз  G-Class SUV загварын машинаа Зул сарын баярт …