Крайстчерч хотын сүмд халдлага болсонтой холбоотойгоор бүх төрлийн хагас автомат зэвсэг болон дайралтын винтов бууг хориглох тухайгаа Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгджээ.
Өнгөрсөн баасан гарагт Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд халдлага гарсны улмаас 50 хүн амиа алдсан юм. Энэ хэрэг гарснаас хойш Шинэ Зеландын галт зэвсгийн хуультай холбоотой асуудал анхаарлын төвд байсаар байна.
Шинэ хууль тогтоомжийг ирэх 4 дүгээр сарын 11-нээс хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байгаагаа Ж.Ардерн мэдэгджээ.