НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганы даргаар Д.Цогтбаатар сонгогджээ

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сонгогджээ.

Бангкок хотноо тавдугаар сарын 27-31-нд болох энэ удаагийн чуулган “Иргэдийг чадавхжуулах нь; оролцоо, тэгш байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд болно.  Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс нь бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын бүтэц бөгөөд энэ удаагийн чуулганаар ахлах албан тушаалтнуудын уулзалт, сайд нарын түвшний хуралдаан болох юм байна.

Ийнхүү Монгол Улс 20 жилийн дараа тус байгууллагын чуулганы даргаар сонгогдон ажиллахаар боллоо.

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …