УИХ-ын гишүүд өнөөдрөөс хурууны хээгээр ирцээ бүртгүүлнэ

УИХ-ын гишүүд өнөөдрөөс эхлэн чуулган болон байнгын хорооны хуралдаанд суухдаа хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг болно.

УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах зорилгоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өнгөрсөн оны зургадугаар сарын 29-нд баталсан. Уг хуульд бусад гишүүдийн өмнөөс кноп дарахыг таслан зогсоох зорилгоор гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг байх зохицуулалтыг тусгасан юм.

Хурууны хээ уншигч төхөөрөмжийг нийт 600 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд УИХ-ын гишүүд өнгөрсөн сарын 18-29-нд болсон ээлжит бус чуулганы үеэр төхөөрөмжид хурууны хээгээ таниулж эхэлсэн. Одоогийн байдлаар 72 гишүүний хурууны хээг мэдээллийн санд бүртгэсэн бөгөөд төхөөрөмжүүдийг 263 мянган удаа туршин баталгаажуулаад байгаа аж.

 

 

 

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …