Төрийн өндөр албан тушаалтан болон тэдгээртэй адилтгах 282 албан тушаалтны 2018 оны ХАСХОМ-ийг Авлигатай Тэмцэх газрын цахим хуудасд өнгөрсөн баасан гарагт байршуулсан.
Төрийн өндөр албан тушаалтнууд болох УИХ гишүүд, Засгийн газрын гишүүн, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Дэд сайд, Засгийн газар УИХ-аас томилогдсон албан тушаалтнууд АТГ-т мэдүүлгээ гаргаж мэдүүлэх үүрэгтэй.
Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг цувралаар хүргэж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга
Нийт орлого: 40.9 сая төгрөг
Гэр бүлийн гишүүдийн орлого: 18 сая төгрөг
Орон сууц: 1
Машин: Lexus 570-1
Газар: 384 метр квадрат
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 35 төгрөгийн үнэ бүхий
Хадгаламж: 39.6 сая төгрөг
Хөрөнгө оруулалт: Баялгийн хувь ХК, Женко тур бюро ХК, Женко тур бюро ХК, ХИД ХХК, Вэбсофт ХХК, Талх чихэр ХК, Баянгол зочид буудал ХК, Ай номадик ХХК, Өүпэнспейс ХХК, Женко тур бюро ХК, Мах-Импэкс ХК, Баян-Исгрийт ХХК, Их Монгол Чага Интернэшнл ХХК, Наран баянбүрд хоршоо Хоршоо, Эрдэнэс таван толгой Бусад, Түмэнхишигтэн ХХК, Ардчилал сонин.
УИХ-ын дарга Г.Занданшатар
Нийт орлого: 94 сая төгрөг
Гэр бүлийн гишүүдийн орлого: 133 сая төгрөг
Орон сууц: 1
Машин: Nissan,Murano- 1
Үйлчилгээний зориулалттай газар: 1
Хадгаламж: 00
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 130 төгрөгийн үнэ бүхий
Дотоод дахь данс: 126 сая төгрөг
Гадаад дахь данс: 13 сая төгрөг
Хөрөнгө оруулалт: Монголиан силикон валлей ХХК
Ерөнхий сайд У.Хүрэлсүх
Нийт орлого: 160 сая төгрөг
Гэр бүлийн гишүүдийн орлого: 00
Орон сууц: 1
Зуслангийн байшин: 1
Машин: Mercedes Benz,ML320- 1,Harley Davidson,Harley Davidson- 1,Lexus,570- 1
Газар: 1,5 га-1
Хадгаламж: 00
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 130 төгрөгийн үнэ бүхий
Дотоод дахь данс: 1 тэрбум 694 сая төгрөг
Хөрөнгө оруулалт: Эрдэнэс Тавантолгой ХК, Аялал жуулчлалын Илт Хан ХХК.
Дэлгэрэнгүй Энд дарж үзнэ үү