АН албан ёсоор бүлэггүй боллоо

УИХ дахь Ардчилсан намын албан ёсоор намын бүлэггүй болсныг өнөөдөр /2019.04.11/ УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны эхэнд танилцууллаа. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар намын бүлэг, намаасаа гарах хүсэлт өгснөөр намын удирдлага нь шийдвэрийг нь хүлээж авсан. Гэвч Ардчилсан намын удирдлагуудын зүгээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шууд явуулсан бол Л.Болдыг намын дунд шатны байгууллагынх нь шийдвэрээр чөлөөлөх эсэхийг эцэслэх байсан юм.

Мягмар гаригт Ардчилсан намын бүлэг хуралдаж, албан ёсоор бүлэггүй болж байгаагаа УИХ-ын даргад хүргүүлжээ. Хуулийн дагуу нам бүлэггүй болох асуудлыг УИХ-ын дарга чуулганы хуралдаан дээр танилцуулах ёстой. Тиймээс ийнхүү өнөөдрөөс эхлэн АН бүлэггүй болж, зөвлөлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …