Д.Цогтбаатар: Эх Дагинын сүмийг сэргээн босгож хойч үедээ өвлүүлнэ гэдэгт итгэж байна

Эртний түүх, соёл иргэншлийн өлгий үзэсгэлэнт Парис хотын Эх Дагинын сүмд гал гарч, Францын ард түмэнд төдийгүй дэлхийн соёлын үнэт өвд нөхөж баршгүй хохирол учирсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд ноён Жан-Ив Лө Дрианд захидал илгээв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар захидалдаа түүхийн нугачаанд түүх, соёлын үнэт өвөөсөө хагацаж байсан гашуун сургамжтай Монголын ард түмний сэтгэл зүрх энэ цаг мөчид франц анд нөхдийн хамт байгааг онцлов.

Парисын Эх Дагинын сүмийн барилгын ажил 1163 онд эхэлсэн бөгөөд  200 орчим жил үргэлжилсэн түүхтэй юм. Парис хотын  төдийгүй Европын шашин, соёлын бэлгэ тэмдэг энэхүү сүмд жилд 13 сая гаруй жуулчин, сүсэгтэн олон зочилдог байна.

 

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэд жигүүр байгуулагджээ

Уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 20 -ны бямба гарагт Корпорайт зочид буудалд Иргэний …