С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо байгууллаа

УИХ-ын чуулганы  өнөөдрийн /2019.04.25 /нэгдсэн хуралдаанаар С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 88.6 хувийн саналаар баталлаа.

С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны гишүүдэд Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтаж байна.

Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.


УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Энэ хэргийг мөрдөх явцад хууль зөрчсөн асуудлыг судлах юм. Эрүүдэн шүүдэг асуудал энэ хэрэг дээр 2013 оноос эхэлсэн.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Түр хороо байгуулснаар Үндсэн хуулийн хүрээнд ажиллаасай. Энэ хэрэг 1998 онд гарсан. 20 жилийн дараа энэ хэрэг шийдэгдээгүй.  Эрүүдэн шүүсэн гэдэг хэргийн дор энэ хэрэг замхрах вий гэж санаа зовж байна. Мөн дахиад баахан хүнийг үндэслэлгүй хорих вий гэдгээс санаа зовж байна. Захиалагчийг нь мэдэж байгаа юм бол яагаад зарлахгүй байгаа юм бэ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …