Хөдөө аж ахуйн бирж ноосны арилжааг хангалтгүй хийжээ

logo Монгол Улсын дотоодын зах зээлд жилдээ нэг тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн түүхий эд эргэлддэг гэсэн тоо бий. Харамсалтай нь ийм их хэмжээний мөнгө хя­тад ченжүүдийн халаасанд орчихдог гэмтэй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх зо­рилгоор Хөдөө аж ахуйн бирж байгуулагдаад зургаан сарын нүүрийг үзэж байна.

Энэ хугацаанд Хөдөө аж ахуйн бирж дээр нийт 105 удаагийн арилжаагаар 375.7 тэрбум төгрөгийн бор­луулалт хийснээс 371.1 тэр­бум төгрөг нь 6202.9 тонн ямааны ноолуур, 1.2 тэрбум төгрөгөөр 841.0 тонн хонины ноос, 3.3 тэрбум төгрөгөөр 722.1 тонн тэмээний ноос тус тус арилжжээ.

Энэ байдлаас үзэхэд ямааны ноолуурын арилжааг нийт зах зээлийн 90 хувийг биржээр дамжуулан хийсэн нь тус түүхий эдийн үнэ тогтвортой байхад голлон нөлөөлсөн байна.

Харин ноосны арилжаанд ХААБ-ийн брокер компаниуд оролцож чадаагүй гэнэ. Учир нь ноосоо үндэсний үйлд­вэрүүдэд тушаасан то­­­­хиолдолд малчдад урам­шуу­лал олгоно гээд төрөөс заачихсан учраас үндэсний үйлдвэрүүд хөдөөгүүр явж, малчдын гар дээрээс нэг кг ноосыг дунджаар 500 төг­рөгөөр авсан байдаг. Ингээд ихэнх брокерүүд ямар ч арилжаа хийлгүйгээр энэ зуныг өнгөрөөжээ.

Хэрвээ малчдад биржээр дамжуулан борлуулсан ноо­сонд урамшуулал олгоно гэ­сэн бол хонины ноос нэг кг нь 1500 төгрөгийн үнэд хүрэх ч боломжтой байсан гэдгийг брокерийн компаниудын тө­лөөлөл хэлж байлаа.

ҮХААЯ-наас улаан буу­дайг биржийн арил­жаа­гаар зах зээлд нийлүүлэх шийдвэрийг сая­хан гар­гажээ.

Үүнтэй хол­боо­тойгоор өчиг­­­­­дөр сал­бар яамнаас Сан­хүү­гийн зохи­цуулах хороо­той хамтран бро­керийн  ком­­­­­паниудыг орол­цуулсан уул­­­­залт, семинарыг зохион бай­гуулсан юм.

Уг хурлаар Хөдөө аж ахуйн биржийн үйл ажил­ла­гааг идэвхжүүлэх, зах зээ­лийг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцов.

Хөдөө аж ахуйн бирж сайн ажиллаагүй

Энэ талаар ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэлээс дараах зүйлийг тодрууллаа.

-Хөдөө аж ахуйн бирж үйл ажиллагаагаа эхлээд тодорхой хугацаа өнгөрлөө. Тулгамдаж буй бэрхшээл юу байна?

-Энэ жил “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК, түүнтэй хол­богдох брокерийн ком­паниуд туршилтын байдлаар ажиллалаа. Биржийн үйл ажиллагаа сайн байсан гэж би хэлэхгүй. Харин сайж­руулахын төлөө ажиллаж байгаа.

Бид ямааны ноолуурын арилжааг маш амжилттай зохион байгуулсан. Монгол Улсад 7000 орчим тонн ноо­луур борлогддог гэсэн тоо­цоо бий. Үүний 6200 тонныг нь биржээр арилжиж, үлдэж буй хэсэг нь үйлдвэрүүдэд шууд нийлүүлсэн гэж ойлгож болно.

Цаашид бидний өмнө биржийн арил­жааг шударга явуулах, орол­цогчдод шу­дарга өрсөл­дөөнийг бий бол­гох, ирэх жил гарах ноо­луураа урьдчилан зарах боломжоор хангах гэх мэт бодлогын чанартай олон ажил байна.

-Санхүүгийн зохицуулах хорооноос хонины ноосыг биржээр арилжаалах зөв­шөөрлийг брокерийн ком­па­ниудад өгсөн. Гэсэн ч арил­­жаа амжилттай хийг­дээ­гүй талаар брокерийн ком­па­ниудын төлөөллүүд ярьж байна?

-Тийм ээ. Үндэсний үйлд­­вэрүүдэд ноосоо ту­шаасан тохиолдолд урам­шуу­лал ол­­­гоно гээд хууль­чилсан уч­­­­­раас малчид  гэ­рийн­хээ га­даа ирсэн, үндэс­ний үйлд­вэ­­рүү­­дийн итгэмж­лэгд­сэн тө­­лөө­лөгчдөд ноосоо ачуу­лаад явуулчихаж. Уг нь  энэ  тал  дээр  анхаарч,  ул­маар  биржээр дам­жуулан бор­­луулсан ноо­сонд урам­шуу­лал олгох эдийн засгийн хө­шүүр­гийг хийх ёстой бай­сан. Үүнийг цаашид анхаа­рах шаардлагатай.

Биржийг хөгжүүлэхийн тулд зөвхөн төр зүтгээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Малчид, брокерийн компаниуд, бир­жийн удирдлагууд гэх мэт хөдөө аж ахуйн зах зээлд орол­цож буй хүн бүр нэгэн зүгт харж байж энэ салбар хөгжих учиртай.

Манай компани 40-50 тонн ноолуурын арилжаа хийсэн

“Увс Таван-Эрдэнэ” брокерийн компанийн гүйцэтгэх захирал Л.Арцхүү 

-Хөдөө аж ахуйн брокерийн компаниуд бир­жийн арилжаанд хэрхэн оролцож байна вэ?

-Бид хөдөө аж ахуйн бир­жийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн да­гуу малчид, хоршоодоос түү­хий эдийг нь авч, биржээр дамжуулах борлуулах дам­жуулагчийн үүргийг гүй­цэтгэж байна.

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг биржээр бор­луулан хэвшсэнээр зах зээл дээр ямар хэмжээний түүхий эд хаана борлогдсон бэ гэдэг нь тодорхой болохоос гадна үнийн савалгаа үүсдэггүй давуу талтай. Мөн ченжүүд гэж буюу дамжуулан худал­даалдаг хүмүүс улсад татвар төлдөггүй бол брокерийн хэл­бэрт шилжсэнээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэсэн үг.

-Танай компани энэ онд хэр их хэмжээний түүхий эд арилжив?

-Бид зөвхөн ямааны ноо­луурын арилжаанд оролцсон. Нийт 40-50 тоннын арилжаа хийсэн байна лээ. Өнөөдөр улаан буудайг биржээр арил­жих талаар ярилцаж байна.

Хөдөө аж ахуй бол манай улсын голлох салбар. Энэ салбараа хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нь тэгш хангахад Хөдөө аж ахуйн бирж чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл малчдын хот­­хо­­ноос үйлдвэрлэгчид, эц­сийн хэрэглэгчдэд хүрдэг дундын олон шат дамжлага багасч, ченжүүдийн ду­раа­раа авирладаг хөг өнгө­­рөх учиртай.  Энэ  то­хиол­долд жил­­дээ 1.5 тэрбум ам.дол­ла­рыг  хө­­дөө аж ахуйн га­ралтай түү­хий эдийн худал­даанаас олох юм байна. Нэмүү өр­төг шингээгээд зарвал бүр хоёр тэрбум ам.доллар ч олох бололцоотой гэдгийг хол­богдох мэргэжилтнүүд хэлж байна.

Д.Баяржаргал

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …