МАН-ын бүлэг АТГ-ын удирдлагад нэр дэвшигчдийг хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын намын бүлэг АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байна.Тодруулбал, АТГ-ын удирдлагыг чөлөөлөх бичгийг Ерөнхийлөгчөөс ирүүлжээ. Албан бичигт тус газрын удирдлагуудын хугацаа дуусгавар болсон тухай дурдсан байна.

Иймд Авлигын эсрэг хуулийн 21.21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа хүргүүлжээ. Мөн уг асуудлыг ажлын долоо хоногийн дотор шийдвэрлэж, дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн байна.

 

Санал болгох мэдээ

Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2025.10.28) боллоо. Хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл …