МАН УИХ-ын 42 тойргийн нөхөн сонгуульд оролцох батламжаа гардан авлаа

Монгол Ардын Намын Бага хурлын IV хуралдаанаар УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж албан ёсоор оролцох хүсэлтээ хуулийн хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн. Өнөөдөр /2019.05.03/ Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан хуагцаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн улстөрийн намуудын бичиг баримтуудтай танилцаж оролцох эрх олгох батламж гардууллаа.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Ардын Намыг Хэнтий аймагт болох УИХ-ын 42 тойргийн нөхөн сонгуульд оролцох эрхийг батламжилсан бөгөөд МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул батламжаа гардан авав.

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 24-28 хооронд Бага хурлын хуралдаанаа зарлан хуралдуулж тодруулна. УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн материалуудыг 5-р сарын 31-ний дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх хуулийн заалттай.

Нөхөн сонгуульд улстөрийн 13  нам оролцох хүсэлтээ илэрхийлж бичиг баримтаа хуулийн хугацаанд өгсөнөөс 11 нам өнөөдөр батламжаа гардан авав.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …