Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг бүх насаар нь хорих хуулийн төсөл дээр ажиллаж байна

УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хүүхэд хүчирхийлсэн гэмт хэргийн ялыг чангатгах өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулах талаар УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Оюунхорол нар өчигдөр /2019.05.03/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Нялх балчир хүүхдийг хүчирхийлсэн, тамлаж зовоосон эрчүүдийн гаргаж байгаа авир аашийг байнга ярьдаг ч тодорхой шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Хүүхдийн эрхийг хамгаалах олон хууль гарсан. Харин ялын бодлого нь тодорхой ач холбогдол өгч чадахгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Эрүүгийн хуулийн төсөл дээр ажиллаж байна.

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдүүдийг бүх насаар нь гянданд хорих ял оноох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулъя гэж үзэж байна. Өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн 80 гаруй хувь нь гэр бүлийнхээ хүрээнд үйлдэгдэж байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийг илүү чангатгах шаардлага тулгарч байна. Мөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээс татгалзсан эцэг, эхчүүдэд тооцох хариуцлагыг чангаруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хүүхдээ өсгөж, тэжээхээс татгалзаж байгаа эцэг, эхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан өмнөх заалтыг сэргээх шаардлагатай байна гэж үзэж байгаа.

Хүчингийн гэмт хэргийн дийлэнх нь хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг рүү шилжиж байгаа нь сэтгэл сэртийлгэсэн аюултай зүйл болж байна.УИХ-ын бүх гишүүд уг хуулийн төслийг зайлшгүй дэмжих ёстой” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …