
МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жилийн хугацаанд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм.
Тэгвэл өчигдөр (2019.05.17) УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж хоёр гишүүнд таван жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэхгүй гэсэн Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй тул дээрх шийдвэрээ эргэн харах шаардлагатай гэж УЗ-ийн гишүүдийн олонх үзсэн байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдлөө өгчээ.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл