Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын анхдугаар хуралдаан болно

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар АН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, шинэ нам байгуулсан билээ. Тэд “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” гэх нэртэй намыг байгуулж УИХ-ын гишүүн С.Жавхланг намдаа элсүүлээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2019.06.06/ намын үүсгэн байгуулагчид анхдугаар хуралдаанаа Төрийн ордны Их танхимд 10.00 цагт хийхээр товложээ.

Анхдугаар хуралдаанаараа  нийт 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, намын зорилго, дүрмээ баталж даргаа сонгох аж. Хуралдаанд нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгаас нийт 900 гаруй хүн оролцох юм байна.

Санал болгох мэдээ

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа

УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан билээ. …