Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд хүлээж авахаас татгалзлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулснаар хоёр тохиолдолд Засгийн газар давуу эрх эдэлж шүүхэд дуудагдахгүй байхаар болсон юм.

Нэгдүгээрт, батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаадын бодлогын үндсийг хэрэгжүүлэхтэй холбогдсон Засгийн газрын шийдвэр, хоёрдугаарт, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж буй улс төрийн шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн өөрчлөлт уг хуульд орсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны ерөнхий хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийг эсэргүүцэн бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь хүлээж авахаас татгалзлаа.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …