ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Б.Ганбатыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдсон учраас энэ суудал эзгүй байсан. Эл суудалд ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганбат, МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар, Барилга хот байгуулалтын ТНБД С.Магнайсүрэн нарын нэр яригдаж байснаас Б.Ганбатыг ийнхүү томилжээ.

Б.Ганбат хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын даргаар, 2018 оны 12-р сараас ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм хүндэт ард иргэд ээ Эртний төрт ёс, өвөг дээдсийн өв соёл, эв нэгдэл, эрх …