БНСУ-ын Улсан хотод гэрээгээр ажиллаж байсан нэгэн эр үйлдвюэрийнхээ солонгос ажилчдад хутга тулган, айлган сүрдүүлсэн хэргээр тус улсын цагдаагийн газарт саатуулагджээ.
Тодруулбал, А гэх Монгол залуугийн 3 жилийн ажлын гэрээ дуусаж байгаа аж. Тиймээс залуу үйлдвэрийнхээ даргад гэрээгээ дахин сунгуулах хүсэлт тавьсан аж. Гэтэл үйлдвэрийн дарга түүнийг ажлаа төдийлөн сайн хийдэггүй, дуртай үедээ тасалдаг учир гэрээг сунгах боломжгүй гэсэн байна.
Харин А өнгөрсөн 22-ны өдөр архи ууж, согтуурсан үедээ үйлдвэр дээрээ ирж ажлаа хийж байсан 5 Солонгос ажилчинд хутга тулган айлгасан гэнэ. Улмаар түүнээс зугатаан ажилчдын араас машинаар хөөжээ.
М.Сониуч.ugluu.mn