Япон улсын иргэн Аюүми Конишийг “Алтан гадас” одонгоор шагналаа

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын түншлэлийн харилцааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Япон улсын иргэн Аюүми Конишийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргалаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулав. Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Аюүми Кониши нь 1991 оноос Монголын эдийн засгийн шинэчлэлтийн төслүүд дээр ажиллажээ.

Тэрбээр Монгол Улс, Азийн хөгжлийн банкны 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг батлуулан, эдийн засгийн хүндрэлтэй үед Монгол Улсын өмнө тулгарч буй хөгжлийн чухал асуудлуудыг шийдвэрлэх, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд суурилсан, төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэх замаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …