Усан цэргийн зэвсгийн олон улсын үзэсгэлэн Өмнөд Солонгост нээгджээ

hh Хоёр жилд нэг удаа зохиогддог “Усан цэргийн аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн” Өмнөд Солонгосын Пусан хотод өчигдөр нээгджээ.

Үзэсгэлэнд 55 орны 1590 компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байгаа бөгөөд усан цэргийн зэвсгийн цоо шинэ систем болон шинэ загварын онгоцуудыг үзүүлэх юм байна. Мөн эл хүрээнд дэлхийн 20 улсын төлөөлөгчид Өмнөд Солонгосын батлан хамгаалах салбарын томоохон үйлдвэрүүд, түүний дотор Daewoo Shipbuilding & Marine Engineering, LIG NEX 1, Samsung Thales компаниудад зочлох тухай Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн флотын төлөөлөгч мэдээлжээ.

Өнөөдөр Өмнөд Солонгосын усан цэрэг сүүлчийн загварын онгоцууд, нисэх онгоцуудынхаа чадварыг өмнөд эрэг хавийн нутагт үзүүлэх тоглолт хийх юм байна. Үзэсгэлэн ирэх баасан гариг буюу 10-р сарын 25-ны өдрийг дуустал Пусан хотод гарах ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …