Монголын топ моделиуд дундаа хамгийн төгс галбиртайд тооцогддог тод Урнааг нүднээсээ эхлээд өгзөг хүртлээ мэс хүргэж, үзэсгэлэн төгөлдөр болсон хэмээн ярьдаг.
Тэгвэл топ бүсгүй маань ойрын өдрүүдэд өвчиндөө шаналан, сэтгэл санааны хямралд ороод байгаа гэнэ. Тодруулбал, тэрээр одоогоос хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгос улсыг зорин эрүүнийхээ ясыг тайруулах мэс ажилбарт орсоных нь гор одоо гарч байгаа аж. Урнаагийн шүднүүд нь суларч, эрүүнийх нь яс өвдөж эхэлсэн тул юм идэж чадахгүй болоод байгаа тухай яриа гараад байна.