УИХ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

2019 оны гуравдугаар сарын 6-нд “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Улс орны эдийн засаг санхүүгийн асуудалд нэн чухал “Эрдэнэт” үйлдвэрт гарсан маргаантай асуудалтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан” хэмээн тайлбарлаж байсан билээ.

Засгийн газрын тогтоолоор онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн Тэргүүн дэд захирал, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, Хөгжлийн бодлогийн газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Хуулийн хэлтсийн даргын орлогч, Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, Хүний нөөцийн албаны даргыг ажлаас нь чөлөөлсөн юм.

Чуулганаар мөн “Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцэх аж.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …