С.Даваасүрэн: Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй

Монгол Улс Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч болон СЗХ-ны дарга нарыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай асуудал яригдсан билээ. Тодруулбал, тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр даргын нэг нь өргөдлөө өгсөн тухай тэрбээр хэлсэн. Тэгвэл эл асуудлаар өнөөдөр /2019.10.31/ СЗХ-ны дарга С.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Би ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй. Саарал жагсаалтын хувьд Санхүүгийн зохицуулах хороо төдийгүй Монгол Улсын бүхий л байгууллагууд хамтарч ажиллах ёстой, улсын макро эдийн засаг, санхүүтэй холбоотой ажил. 2013-2016 онд хийсэн ажлыг 2017 онд дүгнээд олон үзүүлэлтийг сайжруулж ажиллах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн байдаг. 2019 оны наймдугаар сарын байдлаар уг зөвлөмжүүдээс Санхүүгийн зохицуулах хорооноос шууд хамаарах 10, шууд бус буюу бусад байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх 15 үзүүлэлт бүр дээр шат ахиулж чадсан. Өгөгдсөн үүрэг, чиглэлийн дагуу СЗХ маш сайн ажилласан” гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …