АН-аас БНХАУ-д коронавирусийн эсрэг тэмцэхэд зориулж 10 сая төгрөг хандивлав

БНХАУ-ын ард түмэнд тохиолдоод буй хүнд бэрхшээл, гамшигт халдварт өвчний аюулыг гэтлэн давахад нь зориулж Ардчилсан намын нийт, гишүүд дэмжигчдийн зүгээс 10 сая төгрөгийн хандив өргөсөн байна.

Хандивыг АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, Элчин сайд асан Ц.Сүхбаатар, УИХ дахь АН-ын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйд гардуулан өгчээ.

Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй ” Зовох цагт нөхрийн чанар танигдана гэлцдэг. Хятадын ард түмэнд тулгараад буй энэхүү бэрхшээл, аймшигт халдварт өвчнийг даван туулахад Монголын ард түмэн сэтгэлийн хандив өргөж байгаад гүнээ талархаж байна. Монголын Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчдийн сэтгэлийн хандивт хувиасаа болон БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархаж байгаагаа илэрхийлье” гэжээ.

http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …