Аргаа барсан багш \онигоо\

Дулмаа багшид нэгдүгээр ангийн сахилгагүй нэг  сурагч тун их төвөг уддаг болж гэнэ. 

Дулмаа багш: Энхээ, чи ер нь яагаад байгаа юм бэ? Юу нь болохгүй байна? Чи юу хүсээд байгаа юм бэ?

Энхээ:Нэгдүгээр анги надад хэтэрхий амархан санагдаж байна. Манай эгч 3 дугаар ангид сурдаг. Би эгчээсээ ухаантай. Тийм болохоор би ядаж 3 дугаар ангид сурах ёстой.

Дулмаа багш бүр залхаж гүйцээд Энхээг сургуулийн захирал дээр дагуулж оров. Захирал Энхээгээс шалгалт авч хэрэв Энхээ шалгалтанд унавал нэгдүгээр ангидаа хэл амгүй суралцахаар болж гэнэ. Захирал эхлээд түүнээс математикийн энгийн асуултууд асуув.

Захирал: Гурвыг үржих нь гурав. Хэд вэ?”

Энхээ: 9

Захирал: Есийг үржих нь 6. Хэд вэ?

Энхээ: 54

гэх мэтчилэн асуусаар захирал 3 дугаар ангийн хүүхэд мэдвэл зохих бүх асуултуудыг асуув гэнэ. Захирал багш Дулмаа руу хараад “Энхээ, 3 дугаар ангид суралцахад татгалзах зүйл алга. Мэдэх ёстой бүгдийг мэдэж байна.” гэхэд багш Дулмаа “Тэгвэл би хэдэн асуулт асуугаадахая” гэв. Захирал, Энхээ 2 дургүйцсэнгүй.

Дулмаа багш: Үнээнд 4 байдаг надад 2 байдаг, тэр юу вэ?

Энхээ: Хөл.

Дулмаа багш: Чиний өмдөн дотор байдаг боловч надад байдаггүй, тэр юу вэ?

Энхээ: Халаас.

Дулмаа багш: Орохдоо хатуу байсан мөртлөө гарч ирэхдээ зөөлөн бас наалдамхай болсон байдаг, тэр юу вэ?

Захирлын нүд том болж Дулмаа багш руу гайхан харснаа хариултыг хэлүүлэхгүйн тулд Энхээгийн амыг дарах гэтэл

Энхээ: Бохь.

гэж амжиж хэллээ.

Дулмаа багш: Эрэгтэй хүн босоогоороо хийдэг, эмэгтэй хүн сууж хийдэг, харин нохой гурван хөл дээрээ хийдэг, тэр юу вэ?”

Энхээ: Гар барих.

Дулмаа багш: За одоо “Би хэн бэ?” төрлийн асуулт асуунаа.

Дулмаа багш: Чи намайг хатуу гадсаар хатгадаг. Чи намайг хүлж, уяад босгодог. Би чамаас түрүүлж нордог. Би юу вэ?

Энхээ: Майхан.

гэж хээв нэг хариуллаа.

Дулмаа багш: За тэгвэл, хуруу над руу орно. Уйдахаараа нааш цааш хөдлөнө. Хамгийн сайн залуу намайг түрүүлж баярлуулна.

Захирал санаа нь зовсон бас арга ядсан харагдана. Гэтэл Энхээ огтоос сандарсан шинжгүй

Энхээ: Хуримын бөгж.

гэж хариуллаа.

Дулмаа багш: Би янз бүрийн хэмжээтэй. Үзүүртээ нүхтэй. Би өвдсөн үед надаас юм дусагнадаг. Намайг шувтрахад надад сайхан санагддаг.

Энхээ: Хамар.

Дулмаа багш: Би хатуу бас урт. Миний үзүүр чимчигнэдэг. Тавихдаа би чичирдэг.

Энхээ: Нум сумны сум.

Дулмаа багш: С үсгээр эхлээд С үсгээр дуусдаг тоглоом. Тоглох үед маш их эрч хүч шаарддаг. Бас их хөлс гардаг.

Энхээ: Сагс

Захирал санаа нь амарсан байртай амьсгаа авч Дулмаа багшид хандан “Наад хүүхдээ дээд сургуульд явуул. Би л лав сүүлийн 9 асуултыг шал буруу хариуллаа.”

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Мөнгөн шөнийн инээмсэглэл -2017 /хошин видео/

Ugluu.mn