Дархан аварга Г.Өсөхбаяр ЭМЯ-нд 5000 ширхэг амны хаалт хандивлалаа

Монгол Улсын Гавьяат тамирчин, Далай, даян, дархан аварга Г.Өсөхбаяр өчигдөр /2020.02.28/ Эрүүл мэндийн яаманд 5000 ширхэг амны хаалт хандивлажээ. Амны хаалт нэн шаардлагатай байгаа эрүүл мэндийн ажилтнуудад энэхүү 5000 ширхэг амны хаалтыг хуваарилах аж. 

Дархан аварга Г.Өсөхбаяр Эрүүл мэндийн сайдад Ил захидал мөн хүргүүлжээ. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ ТАНАА

Аюулт өвчин гараад нилээд хугацаа өнгөрлөө. Өнөөдөр дэлхийн 50 улсад аюулын харанга дэлдэж буй энэ үед манай засгийн газар, УИХ, ялангуяа эрүүл мэндийн салбар бүхлээрээ монголчууд бидний эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үүргээ нэртэй төртэй гүйцэтгэж байна. Иймд үед иргэн бүр хариуцлагатай байж, мөн өөрийн боломж бүхнээр аюулт тахлаас урьдчилан сэргийлэхэд оролцох ёстой гэж би бодож байна.

Тиймээс өнөөдөр гэр бүлийнхээ өмнөөс монголчууддаа эрүүл энхийг хүсэж, 5000 амны хаалтыг хэрэгцээтэй газар нь хүргэж өгөөрэй гэж нэмэр болж байна. Монголчууд бид бие биенээ хайрлах, хууль цаазаа чанд сахин эх орон ард түмнээ хайрлах ухамсарт ард түмэн гэдэгт би итгэдэг.

Энэ дашрамд төрийн бүх албаныханд Засгийн газар, Эрүүл мэндийн салбарынхан, цагдаа, Онцгой байдлынхан, цэрэг армийнхандаа бидний төлөө цаг наргүй ажиллаж байгаад иргэний хүнийхээ хувьд талархаж буйгаа илэрхийлж байна.

АЮУЛТ ӨВЧИН ХОЛУУР ТОЙРЧ, МОНГОЛ ТҮМНИЙ МИНЬ ХИЙМОРЬ ЗОЛБОО ӨӨДӨӨ БАЙХЫН ЕРӨӨЛ ӨРГӨЕ!

Гавьяат тамирчин, Далай даян дархан аварга иргэн Г.Өсөхбаяр

http://credit-n.ru/blog-listing.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …