УОК-т 10 настай И.Бямбасүрэн охин цуглуулсан мөнгөө хандивлалаа

Арван настай И.Бямбасүрэн охин өнөөдөр Улсын онцгой комисст өөрийн цуглуулсан 200300 төгрөгийг гардуулан өглөө. Тэрээр “Монгол билиг оюу” сургуулийн 5в ангийн сурагч. Шинэ жил, цагаан сар, төрсөн өдөр болоод аав, ээжийнхээ өгсөн мөнгийг цуглуулан ийнхүү хандивлаж байгаа гэдгээ хэлсэн юм.

Нийт монголынхоо ард иргэд, ахан дүүс, үе тэнгийн найзууддаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, бие биедээ байнга тусалж байгаарай хэмээн уриаллаа.

http://credit-n.ru/offers-zaim/ekapusta-besplatniy-zaim.html

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …