21 настай залуу barbecue party-д задгай гал дээр мах шарахаар очоод модны нүүрсний галыг 2-3 мин харж зогсож байгаад удалгүй гэнэт тусламж эрэн орилж дэвхцэн эмнэлэгт хүргэдсэн. Харин тэнд байсан хүмүүсийн ихэнх нь түүнийг яагаад байгааг ойлгоогүй гэдэг. Гэвч залуу маргааш нь сохорсон юм. Учир нь тэрээр линз зүүж явсан бөгөөд пластик материалаар хийгдсэн линз нь халуун галд хайлж нүдэнд нь наалдан залууг мөнхийн хараагүй болгосон түүх бий.
Ингээд та бүхэндээ гоёмсог линзнүүд нүдэнд хэрхэн нөлөөлдөг талаар хүргэе
Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүд улайлт үүсч болно.
Зааснаас удаан хугацаагаар линзийг зүүвэл нүдний торлог бүрхэвчинд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрч болно. Мөн линзнээс болж торлог бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай.
Зовхины үрэвсэлтэй болох магадлалтай. Энэ нь зовхины дотор доод хэсэгт үрэвссэн жижиг жижиг гүвдрүүнүүд үүсэхийг хэлнэ. Үрэвссэн зовхитой нүдэнд линз зүүхэнд өвддөг.
Нүдний хуурайшил бол контакт линз зүүдэг бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог эмгэг. Энэ нь нүдэнд хангалттай нулимас байхгүй болсноос хуурайшиж, ямар нэг юм торсон мэт мэдрэмж төрөх, халуу оргих, улайх шинж тэмдгүүд илрэхийг хэлнэ.
Зарим хүн линзний харшилтай байж болно. Хэрэв линзийг зүүмэгц нүд огцом улайж байвал харшилтай байгаагийн шинж юм.
Линзээ зүүхээсээ өмнө үргэлж гараа угааж занш. Мөн линзнээсээ хамаараад, тасралтгүй зүүж болох хугацаанаас бүү хэтрүүлэгтүн. Линзнийхээ савыг 3-6 сар тутамд нэг удаа сольж байгаарай.
Халуун зүйл рүү хэт удаан харахаас болгоомжил.