Эра төвийн багш загвар өмсөгч Д.Солонго “Үдшийн шивнээ” сэтгүүлийн нүүрийг чимжээ.
Олны танил эрхмийн хүүд хатуухан хэдэн үг хэлснийхээ төлөө хүн харахын эцэсгүй болтлоо зодуулсан “Эра” төвийн багш загвар өмсөгч Д.Солонгийн бие нь сайжирчээ.
Тэрээр энэ сарын “Үдшийн шивнээ” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимж, рекламанд тоглон олны нүдэнд ил гарч ирлээ. Тэрбээр дээрх хэргээс хойш анх удаа сэтгүүлийн нүүрэнд гарч, албан ёсоор мэдээлэл хийсэн нь энэ юм. Түүнтэй холбоотой хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст одоо болтол шалгаж байгаа аж.