“Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөнийг томилжээ.
Тэрбээр өчигдөр (2020.04.29) “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцтай танилцсан байна.
Цаашид төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд техник, технологийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ.
Мөн шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг дагаж мөрдөж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг сануулсан байна.