С. Жавхлан: АН-ын 9 дэх гишүүн болж байгаадаа баяртай байна

УИХ дахь Ардчилсан намаас УИХ-ын гишүүн С.Жавхлан Ардчилсан намд элсч байгаа талаар өнөөдөр /2020.05.14/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ардчилсан намын гишүүн болсон С. Жавхлан” Өнгөрсөн дөрвөн жил дуу хоолойгоо төдийлөн хүргэж чадахгүй байсан.  Гэхдээ үзэл санаанаасаа урваагүй. Өнөөдөр олуулаа болж байгаадаа баяртай байна.

АН-ын бүлгийн ес дэх гишүүн болж, бүтэн болгож байгаад баяртай байна. АН-ын баримталж байгаа бодлого чиглэл, миний баримталж байгаа бодлоготой нийцэж байгаа учраас сонгож байна. Миний энэ шийдвэр мэргэн байна гэдэгт итгэлтэй байна. Миний гаргасан шийдвэр бүхэн мэргэн байдаг” гэв.

С.Жавхлан 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс бие даан нэр дэвшиж, иргэд сонгогчдын итгэлийг хүлээж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

http://credit-n.ru/kurs-cb.html http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …