Үнэхээр Монголын эрүүл мэндийн салбар ямар аймшигтай байгаа нь иргэдийн цөхрөл гомдлоос харагдаж байна. Одоо болтол Мөнгөнгүүр эмнэлэгийн халаасны өрөөнд багталцаж ядсан ард иргэд шинэ Түлэнхий төвийн байр хэзээ ашиглалтанд орох бол хэмээн сураг тавин сууна. Жил тойрон яригдсан барилгын төсөл зураг нь дөнгөж өнгөрсөн 9-р сард батлагдсан ба одоо болтол барилгыг нь бүрэн гүйцэд нурааж үйлдэгдлийг нь цэвэрлэж дуусаагүй байгаа нь билээ. Үүнээс үзэхэд барилгын ажил явагдахгүй байгаа нь газрын асуудалтай холбоотой байж магадгүй байгаа юм. Ард түмнээсээ эцсийн эцэс “Шинэ барилга” бариж өгөх нэрийдлээр ганц байдаг “Түлэнхийн төвийнх” нь газрыг булааж авах гэж оролдож байгаа нь арай л хэтэрсэн хэрэг болоод байна. Одоо эхлээгүй барилга ирэх онд ашиглалтанд орох нь юу л бол… Гэтэл салбар хариуцсан Ариун сайхан сэтгэлтэй Н.Удвал сайд яагаад энэ тухай нэг л үг хэлэхгүй дуугүй яваад байна вэ?. Ард иргэдийнхээ төлөө энхийн тангараг өргөчихөөд шаналж зовсон хүүхдүүдээ харахгүй хаагуур нь яваад байгаа сайд вэ?.
Цөхөрсөн ард иргэд фэйсбүүкт ийм зураг тавин Н.Удвал сайдыг ичээсэй хэмээн ийнхүү бичжээ.
Дэд сайд нь ажлаа мэддэггүй салбарын сайд нь ганцхан хүний л тухай ярьдаг, Эмч нар нь улс төржчихсөн тэгсэн хэрнээ худлаа том том юм ярьдаг яс юман дээр хэний төлөө хэн юу гээд байгаа юм. Бидний мөнгөөр цалинжиж, бидний л төлөө ажилах ёстой. Гэтэл өнөөдөр Монголын хойч ирээдүй болсон хүүхдүүдийг ийм өрөвдөлтэй нөхцөл байдалд байлгаад байхдаа яахавдээ. Өчигдөр авсан зураг Түлэнхий төв ийм л нөхцөл байдалтай байна даа энэ чинь юу болж байна вэ алгын чинээ хүүхдүүд өвчиндөө шаналаад ухаангүй шалан дээр ор олдохгүй халуураад хэвтэж байна !!! Удвал сайдаа та эх хүн шдээ очоод нөхцөл байдалтай нь танилцмаар юм. Хэрэв ажлаа хийхэд ухаан чинь хүрэхгүй байгаа бол чаддаг хүнд нь ӨГ !!!!! Н.Удвал сайдад харагдтал нь SHARE гэсэн мэдээ фэйсбүүкэд тавигджээ.. Ард түмэн аргаа барахдаа л “Ичтэл нь шэйр хийе” гэж байх вэ дээ. Үнэхээр энэ байдлыг дариу шийдвэрлэх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн салбарынханд хэлмээр байна.
А.Хээтэн