Эзэмшил хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулбал 18 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Төсөлийн нэр: Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл
Төсөлийг хэрэгжүүлж буй газар: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монголын банкны холбоо, Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо
Төсөлийг зорилго: Иргэдэд хөнгөлөлттэй зээлээр эрчим хүчний зардлыг хэмнэсэн үл хөдлөхтэй болох боломжийг олгох
Төсөлийн дэлгэрэнгүй: Иргэд 50-70 сая төгрөгийн үнэтэй байшингуудаас сонгож гүйцэтгэгч компанитай гэрээ хийсэн тохиолдолд төслөөс нийт үнийн дүнгийн 30 хувьд нь буюу дээд тал нь 18 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх юм. Ингээд иргэд 10 хувийг урьдчилгаа болгон төлснөөр барилгаа сарын хугацаанд бариулах ба банкны 8-12 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай зээлд хамрагдах боломжтой. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцын хамгийн том давуу тал нь бохирын шийдлийг нь тооцоолж, барилгын төсөвт нь оруулан зээлийн дүнд нь багтаасан.
Хамрагдах хүрээ:
Нийслэлийн 9 дүүргийн иргэд уг төсөлд хамрагдах боломжтой ба дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
- Гэр хороололд байнга оршин суудаг байх
- Газраа өмчилсөн эсвэл зээл авах хугацаанд эзэмших эрхтэй байх
- Зусланд газартай бол тэндээ байнга оршин суудаг байх
- Байшингийн үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах чадвартай байх
- Орон сууцны бусад төслүүдэд хамрагдаагүй байх
Төсөлд 8-12 хувийн зээлд хамрагдах боломжтой банкнууд:
- Худалдаа хөгжлийн банк
- Төрийн банк
- Голомт банк
- Хас банк
- Капитрон банк
- Тээвэр хөгжлийн банк
- Ариг банк
Гүйцэтгэгч барилгын компаниуд
- Буйман харш ХХК
- Мон фрэймкад ХХК
- Хайбрид хаус ХХК
- Гранд авгуш ХХК
- Эрэл ХХК
- Сакура пропертиз ХХК
- Лоү энержи хаус ХХК
- Изохаус ХХК
Байшингийн үнэ: Байшингуудын 1 мкв-ын үнэ нь НӨАТ-тай 1,2-1,8 сая төгрөг бөгөөд 38,23 мкв-аас 69,2 мкв хүртэлх талбайн хэмжээтэй 13 загварын байшин байна.
Загвар байшин хаанаас үзэж болох: Төслөөс иргэд, худалдан авагчдын ойлголтыг сайжруулах зорилгоор Сонгино хайрхан дүүргийн 118 дугаар цэцэрлэгийн хашаанд жишиг таван барилгыг барьсан. Тэдгээр загвар сууцыг Монголд хамгийн түгээмэл хэрэглэгддэг таван материал /төмөр бетон, өрөгт хийц, модон арам, металл арам, сэндвич хавтан/-аар барьж цэцэрлэгээр ашиглуулж үр дүнгийн судалгаа хийж байна.
Харилцах утас: Иргэд дээрх төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 88888091, 99884080, 88877767 утсаар холбогдох боломжтой юм байна.